Утас: 11-325019 И-Мэйл: info@orem.mn English
Хэвлэх | 2017-11-28

Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд  ирээдүй болсон  хүүхэд багачуудын оюуны боловсролд чиглэсэн  олон талт  ажлуудыг хийхийг зорьдог билээ.  Энэхүү зорилгынхоо хүрээнд  2017 оны 11 сард  Ханбогд сумын  сургуулийн өмнөх  боловсролыг дэмжин  21-р цэцэрлэгийн арга зүйч багш Батчимэг, багш Мөнхтуул нарт, 22-р цэцэрлэгийн арга зүйч багш Арвинбуян нарт   1,2 сая төгрөгний ном сурах бичгийг гардуулан  өглөө. 

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 100-н буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа.  Даамны тэмцээнд сурагчид идэвхтэй хамрагдаж  өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Үүнд 5-7 насанд  24 хүүхэд оролцсоноос  хөвгүүдийн төрөл 1-р байр  2в ангийн сурагч  Эрхэмтөр, 2-р байр 2б ангийн сурагч Төгстөгөлдөр, 3-р байранд 1а ангий сурагч Төгөлдөр 1г ангийн сурагч Анхбаяр,  охидын төрөлд  1-р байранд  2а ангийн сурагч Цэцэнгоо,  2-р байранд 2а ангийн сурагч Оюундарь, 3- р байранд 2б ангийн сурагч Гоомарал, 1г ангийн сурагч Уранзаяа нар тус тус шалгарлаа.

 

8-10 насныхан хамгийн олон сурагч оролцсон ба хамгийн өрсөлдөөнтэй насны ангилалд  нийт 65 сурагч оролцсоноос  хөвгүүдийн төрөлд 1-р  байранд 4б ангийн сурагч Жадамба, 2-р байранд 5в ангийн сурагч Тэмүүжин, 3-р байранд  3а ангийн сурагч Эрдэнэ-Очир, 4а ангийн сурагч Цогзолбоо нар, охидын төрөлд  1-р байранд 5в ангийн сурагч Хаштэргэл, 2-р байранд 3б ангийн сурагч Бүжинлхам,  3-р байранд  5а ангийн сурагч Энхриймаа, Наранболд нар тус тус шалгарлаа.  

11-13 насны ангилалд  28 хүүхэд оролцсоноос хөвгүүдийн төрөлд  1-р байр Жадамба, 2-р байр Эрдэнэ-Очир, 3-р байр Тэмүүжин, Эрдэнэчулуун нар, охидын төрөлд 1-р байр Ганболор, 2-р байр Бөртэ,   3-р байр  Отгонжаргал,  Отгонсүрэн нар тус тус шалгарлаа. 

14-16, 17-18 насны ангилалд 32 хүүхэд оролцсоноос  14-16 насны ангилалд хөвгүүдээс 1-р байранд 9в ангийн сурагч Чинзориг, 2-р байранд Жадамба, 3-р байранд Эрдэнэ-Очир, тусгай байранд 9а Энх-Эрдэнэ, охид 1-р байранд 9в Отгонхүү, 2-р байранд  9а Гантуяа,  3-р байр 9в Отгонсүрэн, тусгай байранд 7а Ганболор нар, 17-18 насны ангилалд хөвгүүд 1-р байранд  12а Ган-Эрдэнэ, 2-р байранд 12б Өсөхбаяр,  3-р байранд 11в Тэмүүлэн,  тусгай байранд  12б Сайнбаяр, охидын төрөлд 1-р байранд 9в ангий сурагч Нандин-Эрдэнэ, 2-р байранд Отгонжаргал, 3-р байранд Гантуяа, тусгай байранд  Ичинхорол нар шалгарлаа. Ийнхүү нийт  149 сурагчид оролцон,  авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.  Мөн 100-н буудалт даамны тэмцээнийг хамтран  зохион байгуулсан даамны дугуйлангын багш Б.Төмөрбаатарт оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь  талархан дурсамж мөнгөн шагналын хамт гардууллаа.  Манай компаний санаачилан ивээн тэтгэсэн  100-н буудалт даамны тэмцээнийг дэмжин ажилласан Ханбогд сумын Ерөнхий Боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Г.Туяасайханд талархлаа. 


Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл

Facebook official page