Бурханч лам Пүрэвбатын сүсэгтэн зон олондоо зориулан бүтээсэн Аглаг бүтээлийн хийд нь байгалийн үзэсгэлэн сайхан бүрдсэн Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм хийд юм .
Сонирхолтой шийдэл бүхий лусын амьтад, содон бүтээлүүдтэй энэхүү гайхамшигт хийд нь үндэсний өв соёлын маань нэгээхэн хэсэг мөнөөс мөн билээ.
Манай хамт олон өв соёлоо дээдлэн үндэсний сайхан уламжлалаа дэлгэрүүлэх үнэн хүсэлтэй байдаг бөгөөд ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ буянтай үйлсэд гар бие оролцон бясалгалын сүм барих ажилд хандив туслалцаа өгсөндөө туйлын баяртай байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай