Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан .Энэхүү төр засгаас гаргасан зарлигийн хүрээнд манай ОРЕМ ХХК -ын хамт олон “ШИНЭ ЯАРМАГ” хүүхдийн хөлбөмбөгийн клубын зохион байгуулж буй “Шинэ Яармагийн Цом 2015” хөл бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэлээ. Уг тэмцээн нь Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор яармаг орчмын хүүхдүүдийн дунд зохиогдлоо. Бид Монголын хөл бөмбөгийн хөгжил, хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө тодорхой хувь нэмэр оруулсандаа туйлын их баяртай байгаа бөгөөд цаашид ч дэмжин ажиллах болно. Тэмцээн 2015-08 сарын 22-24 өдрүүдийн хооронд зохиогдсон юм.