Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа 2015 оны 4-р сард Эверестийн оргилд хөл тавьсан дэлхийн хамгийн өндөр настай уулчин болж, монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг батлан харуулахаар Эверестийн оргилд авирсан бөгөөд 8848 м өндөр дэлхийн оргилын 8 010 метр өндөрт хүрч чадсан. Манай хамт олон түүний энэхүү эр зориг, тэсвэр хатуужилыг бахархан байгаа бөгөөд бидний зүгээс үзүүлсэн хандив туслалцаандаа туйлын баяртай байна. Гүррагчаа ах маань манай хамт олоны бахархал болсон Орем групп –ын далбааг дэлхийн оргилд 8010 метр мандуулан ирсэнд бид ихэд билэгшээн баярлаж байна. Дэлхийн оргилд Орем Групп -ын туг мандлаа.