- Эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа -
Монгол улс, Улаанбаатар хот - Оюу Толгойн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Мэдээллийн төв, сошиал медиа хуудсаараа дамжуулан, оюутан залуусын дунд 'Оюу Толгойг хэн сайн мэдэх вэ?' эссэ бичлэгийн уралдаан зарлаж, дүнгээ гаргалаа. Уралдаанд оролцогчид Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалт, үр нөлөө, ирээдүйн талаар өөрсдийн үзэл бодол, сэтгэгдлээ бичиж ирүүлсэн байна.
Эссэ бичлэгийн уралдааны эхний гурван байрыг Олон улсын бизнес технологийн Зохиомж дээд сургуулийн оюутан Т.Болор-Эрдэнэ, МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутан Т.Буяндэлгэр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Ц.Мөнхтулга нар эзэллээ. Уралдаанд оролцсон нийт оюутан залуустаа баярлалаа.
Мөн Оюу Толгой төслийн талаар үзэл бодлоо илэрхийлж, эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн ялагчдадаа баяр хүргэе. Уралдааны бүх ялагч Оюу Толгой уурхайд зочлох тусгай эрхийн эзэд болж байна.
Уншигчдадаа 'Оюу Толгойг хэн сайн мэдэх вэ?' уралдаанд ирүүлсэн эссэнүүдээс шилдгийг нь хүргэж байна.
Эссэ 1 - Т.Болор-Эрдэнэ | Эссэ 2 - Т.Буяндэлгэр | Эссэ 3 - Ц.Мөнхтулга |
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсез компани болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд оршдог Оюу Толгой компани 2013 оны эхний хагаст бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай Оюу Толгой нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь юм. Оюу Толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу Толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүний туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулалт хийж байна.
Оюу Толгой Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг Монгол иргэдээр бүрдүүлж, Монголын хангах нийлүүлэгчдийг хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Эдгээр хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, үр ашгийг үе үеийнхэн хүртэх хүчин зүйл юм. Оюу Толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчоо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө тууштай ажиллаж байна.
Оюу Толгойн Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.